“Дуня Мебель” ХХКомпани нь 1998 оны 12-р сард гадаад дотоод худалдаа, модон эдлэлийн үйлдвэрлэл эрхлэх, дотоод засал чимэглэлийн чиглэлээр ажиллах зорилгоор Турк улсын 100 хувийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан юм. Монголд анх удаа модон болон хуванцар /PVC/ вакум цонхны үйлдвэр байгуулсан бөгөөд тус компаний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн, өндөр чанартай, эрэлт ихтэй, хэрэглэгчдийн дунд нэр хүндтэй байдагт бид баяртай байдаг. Тус компани одоогоор модон үйлдвэрлэлийн чиглэлээр нарийн мэргэшсэн 30 гаруй ажилчинтай бөгөөд ажиллагсдын 60 гаруй хувь нь 7 ба түүнээс дээш жил ажилласан дадлага, туршлагатай хамт олонтой.


       Мөн гэр ахуйн болон бүх төрлийн модон эдлэл, тавилга, хийцийг олон улсын ISO9000, ISO9002 чанарын тэмдэгтэй Турк улсын “PAKPEN” корпорацийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд 2001 оноос үйлдвэрлэлээ өргөжүүлж модон эдлэл, гадна болон дотор хаалга, цонх үйлдвэрлэх болсон. Мөн манайх американ панелан хаалгыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Энэ хаалга нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, өнгө үзэмжтэй, хөнгөн, гажихгүй, жийргэвчтэй байдаг.


    Манай компани модон эдлэлийн үйлдвэрлэлийн олон жилийн дадлага туршлага, европ технологоор үйлдвэрлэдэг чанартай бүтээгдэхүүнээрээ хэдийн хэрэглэгчдийн танил болсон бөгөөд “MCS”, MOBICOM”, SKYTEL”, INKOM”, “ НАРАНТУУЛ”, “Жигүүр гранд”, “Алтан тариа”, компаниуд болон БНТУ-ын Элчин сайдын яам, “Их Тэнгэр” цогцолбор, Мэдээлэл харилцаа технологийн газар зэрэг олон аж ахуй нэгж, байгууллагуудтай байнга хамтран ажиллаж байна.


    Манай компани нь сардаа 300 м2 бүхий модон цонх хаалгыг цэвэр боловсруулсан ( зигзаг) модоор үйлдвэрлэж гаргах хүчин чадалтай Турк улсад үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмж суурилуулсан. Бид одоогоор түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ажлын байрны боломжоос хамаараад үйлдвэрлэлийн хүчин чадлынхаа 50 хувийг ашиглаж байна.


Тус компани нь өнөөдөр нийт 40 ажилчинтай, гурван үйлдвэр, нэг showroom -тэй бөгөөд 2005 оны "Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага" өргөмжлөл хүртэж байсан хуванцар хаалга, цонхны салбартаа тэргүүлэх зэрэгтэй үйлдвэр юм. Одоогоор үйлдвэрлэлийн хаягдал жижиг мод болон үртсийг дахин боловсруулалтанд оруулах ажил хийгдэхгүй байгаа бөгөөд цаашид үйлдвэрлэлээ өргөтгөж эдгээр материалаар ДСП хавтан үйлдвэрлэж бүтээгдэхүүн хийх буюу зах зээлд борлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

“Дуня Мебель” ХХКомпани нь гэр ахуйн болон бүх төрлийн модон эдлэл, тавилга, хийцийг олон улсын ISO9000, ISO9002 чанарын тэмдэгтэй Турк улсын “PAKPEN” корпорацийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд 2001 оноос үйлдвэрлэлээ өргөжүүлж модон эдлэл, гадна болон дотор хаалга, цонх үйлдвэрлэх болсон. Мөн манайх американ панелан хаалгыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Энэ хаалга нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, өнгө үзэмжтэй, хөнгөн, гажихгүй, жийргэвчтэй байдаг. Мөн хуванцар вакум цонх, хаалгыг үйлдвэрлэдэг. Манай компани модон эдлэлийн үйлдвэрлэлийн олон жилийн дадлага туршлага, европ технологоор чанартай үйлдвэрлэдэг. Цаашид байгууллага хамт олонтой хамтран ажиллахад бэлэн байна.

 

Нэмэлт үйлчилгээ: Манай компани Туркээс төрөл бүрийн барилгын материал, тавилга, мөн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх ба турк монгол хоёрын хооронд ачаа тээвэрлэнэ.

Хийсэн ажиллууд