Модон тавилга арчилгаа

Мод бол гайхамшигтай материал юм. Хүн үүссэн цагаас эхлэн модыг өргөнөөр ашиглаж иржээ.Модоор барилгын бүх деталыг хийж болдог бөгөөд энэ материал нь эрүүл мэндэд хоргүй, тоос бага татдаг, дулаан хүйтэн тусгаарлалт сайтай материал юм.Мөн сайхан үнэртэй дулаан өнгөтэй.


Манай оронд барилгын материалд өргөнөөр ашиглаж байгаа.Модон цонхыг засаж сэлбэх боломжтой байдаг ба өөрийн хүссэн өнгөөр будаж, лакдаж, хүссэн загвараар гаргаж болдог байна.Эцэст нь хэлэхэд загвар дизайны шийдэл гаргахад тохиротжтой маш сайн зохицсон бүтээгдэхүүн болно.

Ямар ч тавилга өнгө үзэмжээ удаан хадгалах нь хэрхэн анхаарал тавьж байгаагаас хамаарна. Танд дахин анхааруулахад хэт чийгтэй болон нарны шууд тусгалаас хол тавь. Ийм нөхцөлд удаан байсан модон тавилга хагарч холбоосууд нь гаждаг. Мөн шилэн аяга, цэцгийн саваа дангаар нь битгий тавьж бай.
Ихэвчлэн бага зэрэг чийглэж, чэвэрлэгч шингээсэн алчуураар арчиж дараа нь хуурай даавуу болон зөөлөн цаасаар сайтар арчдаг. Ингэснээр тоосыг нь сайн авахаас гадна гялалзсан өнгөтэй болгоно. Модон тавилга руугаа шүршдэг өнгөлөгч цацаж болохгүй.

Спиртийн төрлийн зүйлсээс үлдсэн толбо
Спиртийн зүйл модон тэр тусмаа мебель тавилга дээр асгарсан, дусаасан тохиолдолд маш хурдан арга хэмжээ авахгүй бол болдоггүй. Учир нь спирт лакыг уусгадаг тул тавилга дээр гүн толбо тогтоож өнгийг нь өөрчилдөг.
Спиртын орц найрлага олон төрлийн зүйлд бий. Архи, дарснаас эхлээд эм, нүүр цэвэрлэгч болон үнэртэй усанд хүртэл байдаг. Хэрэв эдгээрийг мебель эдлэл дээрээ асгавал хурдан арчиж үлдсэн хэсгийг нь алгаараа юм уу зөөлөн үстэй даавуугаар үрж арчаарай. Ингэхдээ багахан хэмжээний зориулалтын цэвэрлэгч хэрэглэж болно.

Харин удсан толбыг цэвэрлэхдээ бидний хэлж заншснаар пемиксоль буюу тревел ашиглавал илүү үр дүнтэй. Түүнээс гадна хүнсний сода болон тамхины үнсийг ургамлын тос, нимбэгний тос болон малинганы тос зэргээс хольж цэвэрлэх нухаш болгон ашиглаж болдог. Бэлтгэсэн зуурмагнаасаа багахан хэмжээгээр аваад толбо болсон газарт босоо дугуй хэлбэрээр үрнэ. Ганц удаа үрээд арилахгүй тул хэсэг хугацааны дараа дахин үрж цэвэрлэ. Ингэхдээ өнгийг нь үндсэн өнгөтэй нь харьцуулж байгаарай. Модон тавилгыг зөөлөн хошуутай тоос сорогчоор цэвэрлэж болно.

ШАТСАН ТОЛБО
Мебель эдлэл дээр шатсан толбо гүн тогтоод байдаггүй. Гол төлөв тамхины гал болон шүдэнзнээс үүдэн толбо тогтдог. Хөнгөн зэргийн шатсан толбыг арилгахдаа мөн л пемиксоль ашиглана. Гэхдээ бага хэмжээгээр түрхэж зөөлөн үрэх ёстойг анхаараарай. Үрэхдээ дээш доош нь бус зуйван дугуй хэлбэртэй үрээрэй. Шатсан толбыг арилгах бас нэг арга бол чих цэвэрлэдэг хөвөнг будаг шингэлэгчид дүрээд гэмтсэн хэсгийг зөөлөн үрнэ. Шатсан хэсэг алга болтол үрж болно. Ингэснээр үндсэн хэсгээ гэмтээхгүйн дээр толбыг ч арилгаж чадна. Үүний дараа ямар нэгэн хольцгүй цэвэр хумсны будаг арилгагчаас 1-2 дуслыг дусаагаад хэсэг хугацааны дараа зөөлөн арчиж ав. Энэ нь бага зэрэг хонхор хэсгийг тэгшилж чадна. Хэрэв түлэнхий хэт гүн бол дээрх аргуудыг хэрэглэж үзээд болохгүй бол мэргэжлийн хүнд хандаарай.